Tuesday, November 24, 2009

Милтон Фридманы “ Хувь заяагаа сонгох нь”

Эрх чөлөө гэж юу вэ?


Милтон Фридманы “ Хувь заяагаа сонгох нь” гэдэг номийг уншиж эхэлсний дараа өөртөө тавьсан хамгийн эхний асуулт энэ байлаа.

Эрх чөлөө гэдэг нь хүнд төрөхөөс нь заяагдсан нэгэн төрлийн үнэт зүйл юм. Хүн хоол идэж ус уухгүй бол хэр удаан амьдарч чадах билээ? Үүнтэй адил эрх чөлөөгийн боогдуулсан нийгэмд хүмүүн төрлөгтөн тогтнох нь зүүний үзүүрдээр шар будаа тогтоохтой адил хэцүү зүйл юм аа. Владимир Соловьев ийн бодлоор хүн биеэ дааж өөрийн бодол санаагаар хийж байгаа үйл ажиллагааг л эрх чөлөө гэнэ. Төр улс орны эдийн засагт болон дотоодын асуудалд хэт оролцон, гаалийн татвар болон гадаад худалдааны бусад хязгаарлалтууд хийх мэтээр чөлөөт зах зээлийг боогдуулах нь маш сөрөг үр дагавартай юм. Энэ нь хямрал үүсэх нэгэн шалтгаан болж байдаг. Ийм боогдмол нийгэмд аж төрж байгаа ард түмний амьдрал, хөгжил цэцэглэлт, нийгмийн идэвх нь нэг цэгдээр зогсдог. Оросын зохиолч Евгэний Замятины “Биднар” гэдэг роман ас жишээ татъя. Энэхүү зохиолоос иргэдийнхээ үйл ажиллагааг нягтлан хянаж, эдийн засгаа нарийвчилсан төвлөрсөн төлөвлөгөөгөөр хөгжүүлдэг газар болон иргэд нь ямар өрөвдөлтэй байдалд ордгийг харж болно. Энэ романы хүмүүс нь амьд л болохоос хүн гэдэг утаг учраа алдцан. Тэднарийг тоогоор нэрлэцэн , бүгд бүх юмийг нэг цагт жигд хийдэг, хоолоо халбагдахдаа хүртэл нэгэн зэрэг хөдөлдөг. Улсийн төр нь бүх хүмүүсийг хяналтандаа авч санах ойгийн байнга устгаж зүрх сэтгэл, сэтгэн бодох чадваргүй болгож байдаг. Үүний адил төр засгийн гаргасан янз бүрийн хязгаарлалтуудас болж манай хүн ард ямар ч мэдрэмж, идэвхи, зүрхгүй амьд машинууд болж хувирахвий! Хийж бүтээх гэсэн бүх үйлийн татвар зэргийн зүйлээр боогдуулаад байвал шинэ санаа сэдэхээ болиж нийтээрээ нэгэн хэвийн бүрхэг орчинд л амьдарсаар байх болно. Нэг өөрчлөлт л хийхгүй бол тэр харанхуй нүхнээсээ хэзээ ч гарч чадахгүй. Энэ байдлийг 9-эр зуунд оршиж байсан дайны дарах зүүн Германд ажиглаж болох юм. Милтон Фридман эл номоороо ийм зогсомол, хар бүрий байдалд орохоос яаж сэргийлэх тухай өөрийн бодолоо уншигчдад хүргэв.



Милтон Фридман чөлөөт зах зээлийг дэмждэг , ядуу орон иргэдийнхаа амьдралийн төвшинг дээшлүүлэхгэж байга юм бол гадаад болон дотоод худалдаагаа чөлөөтэй тавих нь хамгийн сайн арга гэж үздэг. Үүний жишээ нь азид амьдралийн стандартара хамгийн сайн орнуудын тоонд багттаг Хонконг. Тэнд ямарч хязгаарлалт байхгүй хүмүүс нь хүссэнийхээ дагуу хөрөнгө оруулалт хийж, хэн дуртайгаа авч ажиллуулж чөлөөтэй нийгэмд аж суудаг.

Фридман монетаризм гэхч эдийн засгийн шинэ сургаалийг нээсэн. Түүний энэ онолоор эдийн засгийн хөгжил эргэлдэж буй мөнгөнөөс хамаардаг.

Эл номоороо Милтоний хэлэх гэсэн санаа нь:

1. зах зээлийн эдийн засаг нь өөрийгөө зохицуулаад байдаг систем. Энд гарж буй сөрөг үзэгдэлүүд нь улс эдийн засагт хэт их оролцсонтой холбоотой.

2.мөнгөний хэмжээ хэрэглэгч, фирм үүдийн зарлагт нөлөөлдөг. Мөнгөний хэмжээ ихэсэх нь эхний үед үйлдвэрлэлтийн өсөлтөнд нөлөөлдөг, дараа нь үнийн өсөлт болон инфляц үүсэх нөхцөл нь болдог.

3.Төр л мөнгөний тоо хэмжээг тодорхойлно.

4.Инфляцийг яамарч аргаар хамаагүй хэцүү байсанч дарах хэрэгтэй.

“Хувь заяагаа сонгох нь” ос надаа хамгийн их таалагдсан бүлэг нь есдүгээр бүлэг- “Инфляцийг эмчлэхүй”. Энэ бүлэгээс би юу мэдэж авсан бэ гэвэл: инфляцийн тодорхойлолт, үүсэлийн шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, цаг хугацааны нөлөө , эмчлэх арга,, эмчилгээний гаж нөлөөлөл зэрэгийг.

Инфляц нь мөнгөний тоо хэмжээ өссөнөөс үүдэн үүсдэг үзэгдэл юм. Мөнгөний нийлүүлэлт өссөний шалтгаан нь янз бүр байж болно. Төр л мөнгөний тоо хэмжээг зохицуулдаг болохоор инфляц үүсэх явц нь шууд утгаараа төрийн буруу бодлого



оос хамааралтай гэж үзэж болно. Жишээ болгоход дайны үед улсаа тэтгэх цорийн ганц араг зам нь илүү мөнгө хэвлэх байсан учраас дайны дараа ихэнх улсуудад инфляцын хувь өсдөг байв. Тэднарт угаасаа өөр сонголт байдаггүй байв. Инфляцыг буруулах арга нь мөнгөний тоог багасгахад оршидог гэдэг тэхдээ энэ нь тиймч амархан шийдэгдэх асуудал биш юм аа. Энэ нь ардаасаа аж үйлдвэрлэлийн зогсонги байдал, нийгмийн ядуурал, өлсөглөн улмаар гүн хямралыг дагуулдаг юм. Тиймээс хэцүү байдалд орсон орнуудад нэг бол хэдэн жил зовлонгоо тэсч инфляцийн ард гарах эсвэл он удаан хямралийн байдалтай байх гэсэн хоёр сонголт байдаг. (Өндөр инфляцийн үр дүнд болсон ажилгүйдэл ба инфляцийн эмчилгээний үеийн түр зуурүн ажилгүйдэл хоёрын хоороонд жинхэнэ сонголт байдаг.)

Хувь заяагаа сонгох нь XX зууны алдартай либерал үзэлтэй зохиолуудийн нэг. Хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө гэсэн хоёр зүйл хавсарсанаар хамгийн тогтвортой, хөгжиж буй улс болно. Энэ номондоо зохиолч нь төвлөрсөн төлөвлөгөөт ба чөлөөт зах зээл тэй улсуудыг хоорондон харицуулж аль замын дагавал сайн сайханруу хүрэх вэ гэдэг асуултанд хариул өгсөн. Мөн төрийн ч бай, хэн нэгний ч бай гарт эрх мэдэл бөөгнөрвөл энэ нь хүний эрх чөлөөнд хамгийн сүрхий аюул учруулдагийг анхааруулсан юм.